Д.Нямхүү: Тээврийн жолоочийн гэр бүлээс халдвар илэрлээ

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн 2 лабораторид 330 хүний шинжилгээ хийгдсэн. Үүний 2020.04.08-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 281 зорчигчийн давтан шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй.

Мөн тандалтын зорилгоор Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс сорьц цуглуулсан. 25 шинжилгээнд халдвар илрээгүй.

2020.04.21-нд батлагдсан 1 тохиолдлын ойрын хавьтал болох 24 хүнийг тогтоож, тэдгээрт шинжилгээ хийсэн. 23 хүнээс нь халдвар илрээгүй. 1 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ. Энэ нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу кабинд нь цуг сууж явсан гэр бүлийнх нь хүн. Тиймээс олуулаа явж болохгүй гэсэн зөвлөгөөг байнга өгч байгаа.

Хэдийгээр эдийн засгийн хувьд бараа материал оруулж ирэх нь зөв ч тэр хүн кабиндаа ганцаараа өгсөн зөвлөгөө, зааврыг ягштал биелүүлж явсан бол халдвар авахгүй байх боломж байсан.

Халдварын батлагдсан 35 тохиолдол бүртгэгдлээ. 8 хүн эдгэрч, 27 хүн эмчилгээ хийлгэж байна. 

buzznews.mn