А.Амбасэлмаа: Тээврийн жолоочоос коронавирус илэрлээ

"Интер мед" эмнэлгийн өвчитнөөс авсан шинжилгээний хариу сөрөг гарсан ч тээврийн жолоочоос халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Тэрбээр "Өмнө нь Алтанбулагийн хилээр иргэдээ оруулах, тусгай үүргийн нислэгээр хүмүүсээ авчрах явцад коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөх эрсдэл байсан. Харин тээврийн жолоочоос коронавирус илэрсэн нь дахин нэг эрсдэл бий болсныг харуулж байна.

Өвчлөл бүртгэгдсэнээс хойш хугацаанд 79 жолоочийг тусгаарлаж, ажиглалт, шинжилгээ хийсэн. Тухайн жолоочтой ойрын хавьтал болсон хяналт, шалгалтын ажилтнуудыг тусгаарлаж, шинжилгээ хийнэ. Гэхдээ тэдгээр ажилтнууд бүгд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй байсныг энд тодотгох нь зүйтэй.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт хот хүртэл явсан өгүүлэмжтэй аж.
Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.

buzznews.mn