Түргэвчилсэн оношлуураар

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн 2 лабораторид 341 хүний шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд, Танадалтын зорилгоор цуглуулсан 11 сорьцонд халдвар илрээгүй. Энэ нь Хан-Уул дүүрэг, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс танадалтын зорилгоор сорьц авсан.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээг хийсэн. Халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 154 хүн эмчилгээ, хяналт, танадалт, лабораторийн шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.

Өглөө 05.00 цагт “Интер мед” эмнэлгээс 1 сорьц авчирж, шинжилгээ хийж байна. 69 настай иргэн амьсгал бачуурч, сүүлийн 7 хоногт ханиалгасан, халуунгүй, 2 уушгиндаа хатгаатай гэж хүнд ирж хэвтсэн байна.

“Интер мед” эмнэлгийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуураар ашиглахад хариу нь нэмэх гарсан. Иймээс лабораторийн шинжилгээ хийж байна” гэлээ.

Хүүхэд нь 01 сарын 27-ны өдрөөс 02 сарын 27-ндл Солонгос яваад ирсэн. Тооцоод үзэхэд 2 сар гаруйн хугацаа өнгөрсөн тул нууц хугацаа байсан бол тод илрэх байсан гэж үзэж байгаа. Ойрын хавьтлын 3 хүнийг тусгаарласан. Мөн эмнэлгийн ажилчдад зөвлөгөө өгч, хянаж байгаа аж.

buzznews.mn