Д.Нямхүү: Халдварын тохиолдол 1-ээр нэмэгдэж, 1 хүн эмнэлгээс гарлаа

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв. Тэрбээр "2020.04.19-нд улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс 1 хүн эдгэрч, дараагийн ажиглалт хяналт руу шилжлээ. Өвчитнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Зарим нь сайжирч байна. Хэд хэдэн хүн уушгины хатгаатай байгаа. Үүнд эмч нар онцгой анхаарч эмчилгээний тактикаа зөв боловсруулж ажиллаж байна.

Мөн давтан хэлэхэд лабораторийн олон төрлийн шинжилгээгээр давхар хяналт хийж, түүнийгээ тэмдэглэж, баримтжуулж үлдээж байгаа. Энэ нь эргээд түүхэн баримт бичиг болж үлдэнэ.

ХӨСҮТ-ийн 2 лабораторит нийт 76 хүний шинжилгээ хийгдсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан байсан 55 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.   

Мөн танадалтын зорилгоор 4 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээнд оруулахад 16-д илрээгүй. Харин 1 хүнд халдвар илэрлээ. Энэ нь Москвагаас Улаан-Үүд хүртэл онгоцоор ирсэн. Мөн Улаан-Үүдээс дамжин Алтанбулагийн боомтоор орж ирсэн иргэн байна.

Энэ нь Моквагийн төмөр замын сургуулийн оюутан. Энэ сургуульд нь коронавирусийн халдвар гарсан. Явсан зам мөр чухал гэдгийг харуулж байна. Онгоцонд суухад битүү орчинд орж байгаа. Ямар ч агаарын солилцоо байхгүй. Үүнд онцгой анхаарал хандуулж, өндөр зэрэглэлийн хамгаалт хэрэглэх нь зүйтэй.

ХӨСҮТ-ийн эмч нар 21 аймагт хуваарилагдан, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад халдвар, хамгааллын дэглэм, хувийн хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөж тайлах ажлын байрны дадлага сургуулилт хийж хичээл зааж байна” гэлээ.

buzznews.mn