Д.Нарангэрэл: Гадаадад байгаа Монголын 5 иргэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 2.4 сая хүн халдвар авч, 126.539 хүн нас баржээ. 1.6 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Анхаарал татаж байгаа нь ОХУ байна. ОХУ-д 24 цагийн хугацаанд 6000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас барсан байна. Тохиолдол нэмэгдэж байгаа ч нас баралтын тоо харьцангуй бага байсан бол 24 цагийн хугацаанд нэмэгдлээ. Тус улсаас мэдээллэхдээ өвчлөгчдийн 60 гаруй хувь нь хөнгөн балархай хэлбэрээр буюу 45 хүртлэх насны залуучууд байна. Лабораторийн шинжилгээнд олон хүнийг хамруулж хөнгөн балархай хэлбэрийг эрт илрүүлж байгаа учраас өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Өвчитнүүдээ хяналтдаа авч чадаж байна гэж дүгнэсэн байна.

Ерөнхийлөгч Путин 04 сарын 28-н гэхэд эрүүл мэндийн бүх байгууллагууд коронавирустэй тэмцэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуураа 100 хувь хангагдсан байхыг Засаг захиргаа, эмнэлгийн байгууллагын дарга нарт даалгасан байна. Ялангуяа эмнэлгийн эмч ажилчдад зориулсан хамгаалах хувцас нэн шаардлагатай байгаа.

25000 хамгаалах хувцасыг үйлдвэрлэж байгаа. Нэлээн хэдэн үйлдвэрийн зориулалтыг өөрчилж хамгаалах хувьцас хэрэгсэл болгосон. Гэсэн ч хүрэлцээ муу байгаа учраас 1.5 сая хувцасыг Хятадаас авахаар гэрээ байгуулан эхний 300.000 хувцас ирж байгаа юм байна.

Мөн ОХУ-ын Онцгой байдлын газраас цогц 7 зөвлөмж гаргасан байна.

  • Маскаа зүүх
  • Гараа тогтмол угаах
  • Зайнаас харьцах
  • Агаарын сэлгэлт хийх
  • Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ хатуу хайрцаг, төмөр пластик эд зүйлийн гадна талыг савантай бүлээн усаар сайтар арчих
  • Ногоо жимс зэргийг 10-15 минут бүлээн усанд хийж, дахин зайлж хэрэглэх
  • Хоолны ширээ зэрэг хатуу гадаргууг сайн цэвэрлэж, арчиж халдваргүйжүүлж байхыг зөвлөсөн байна.

Энэ 7 зөвлөмжийг цогцоор нь айл өрх хүн бүр хэрэгжүүлж чадвал коронавирус халдвараас сэргийлэх боломжтой. Аль нэгийг нь хэрэгжүүлвэл өөрийгөө хамгаалж байна гэж эндүүрэх хэрэггүй гэсэн байна.

Манай улс ч мөн ийм зөвлөмж өгч байгаа. Иймээс анхааралтай хандах хэрэгтэй.

Манай улсын хувьд ажиглалтад 1229 хүн байна. 4 хүн ажиглалтаас гарсан. 4 хүн ажиглалтад нэмэгдсэн. Ажиглалтад байгаа хавдартай 7 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Энэ хугацаанд ажиглалтад байгаа хавдартай 8 хүн, мөн харуулан танадалтын аргаар хавдартай 35 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Учир нь хавдартай хүмүүс коронавирусийн халдварын өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарч байгаа. Энэ өндөр эрсдэлтэй хүмүүсийг түүн авч ХӨСҮТ-ийн коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгэсэн. Одоогоор халдвар илрээгүй байна.

Ажиглалтад байгаа 3 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.

02 сараас хойш Эрүүл мэндийн яамны 323002, НЭМҮТ-ийн 119 дугаарт гадаадын 17 орноос Монголын 98 иргэн холбогдож, зөвлөгөө авсан.

3 эх үүсвэрээс гадаадад Монгол иргэд өвчилсөн талаар мэдээлэл авч байгаа. Одоогийн байдлаар 13 хүн байна. Швейдэд 2, Швейцарь-т 2 хүн холбогдож утсаар мэдээлэл авсан. Бүгд гэрээр эмчлүүлж байгаа. Швейцарьт байгаа 2 иргэний шинжилгээний хариу сөрөг гарч эдгэрсэн гэсэн мэдээлэл байгаа.

Швейдэд байгаа 2 иргэний тусгаарлалтын хугацаа өнгөрсөн баасан гарагт дуусч, шинжилгээгээ өгсөн. Биеийн байдал сайн  байна.

Гадаад яамны мэдээллээр Ирландад 4, ОХУ-д 3 хүн өвчилсөн мэдээ бий. Ирландад байгаа 4 хүн Эрүүл мэндийн яамтай холбоотой байгаа. Тусгаарлалтын хугацаа өнгөрсөн пүрэв гарагт дууссан. Шинжилгээний хариугаа хүлээж байгаа.

БНСУ-д 2 хүн өвчилж эдгэрсэн мэдээлэл бий. Нэг нь гэрээр, нөгөө нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Ингээд бүрэн эдгэрсэн 5, эмчлүүлж байгаа 5 хүн байна” гэлээ.