COID-19: Халдвар авсан хүн нэгээр нэмэгдэж 31 боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 2 сая гаруй хүн халдвар авч, 136.908 хүн нас баржээ. 1.4 сая хүн мнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Итали, Испани, Франц, Герман, АНУ, Их Британи, Турк, Белги улсад өвчлөл эрчимтэй тархсан хэвээр байна.

Хятад улсад нийт 1534 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор 34 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ихэвчлэн гадаадад зорчоод ирсэн өгүүлэмжтэй. Тэр дундаа 30 хүн нь ОХУ-д зорчсон  өгүүлэмжтэй байна.

ОХУ-л өвчлөл эрчтэй тархалт өндөр байна. Өчигдрийн байдлаар 3388 өвчилж, 28 нас барсан байна. Хамгийн хүн өвчилж, хамгийн олон хүн нас барсан өдөр байна гэж мэдээлсэн. Алтайн мужаас бусад бүх мужид коронавирусийн халдвар бүртгэгдсэн. 18-45 насны буюу ид хөдөлмөрийн насны хүмүүс өвчлөх хандлагатай байна. Шуурхай штабаас гэрийн хяналтад байсан 200 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна. Энэ хүмүүс гэрийн дэглэмийг сайн сахиагүйн улмаас өвчлөл хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн.

50 хувь нь балархай буюу шинж тэмдэггүй байдлаар өвчилж байна. Иймээс шинж тэмдэггүй халдварын хувьд эхний үедээ ямар нэгэн зовиур шаналгаа байхгүй, хоёр дахь 7 хоногоос өвчлөл хүндэрч, ялангуяа уушгины хатгаа болох явдал их байна. Иймээс ОХУ-д амьсгалын аппарат шаардлагатай байна. Иймээс Уралын машины үйлдвэр дан амьсгалын аппарат үйлдвэрлэдэг болж байна. Өдөрт 10 амьсгалын аппарат үйлдвэрлэдэг байсан бол 100 үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна.

Бага насны 6 хүүхэд шинээр өвчилсөн байна. Моксва хотод бага насны хүүхэд өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Манай улсын хувьд ажиглалтад 1669 хүн байна. Тусгаарлах байранд 33 жирэмсэн, 30 хүүхэд байна. Ажиглалтад байгаа 15 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Өчигдрийн хувьд 119 дугаарт 190 дуудлага ирсэн. Хуурамч дуудлага 40 байсан. Ихэнх хүмүүс амны хаалт зүүх, гараа угаах талаар хангалтгүй байна. Гэр хороололд амны хаалт, гар угаах байдал хангалтгүй байна гэсэн дуудлага их байсан.  

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.04.15-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Өчигдөр нийт 84 хүний шинжилгээг хийлээ. Үүнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод хяналт танадалтаар ажиллаад ирсэн эмч, мэргэжилтнүүд, мөн тээврийн болон жолооч 44 хүн, танадалтын шугамаар авсан 25, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээг хийлээ. Коронавирус илрээгүй.

Харин ОХУ-аас ирж “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ хийхэд 10 хүний хариу сөрөг гарч, 1 хүн нь эерэг буюу халдвар илэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд батлагдсан 31 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 5 нь эмчлэгдэж гарч, хяналтад байгаа бол 25 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-д нийт245 хүн эмчийн хяналт, танадалтад байна. “Сонгдо” эмнэлгийн 2 тохиолдлын хувьд эсрэг биет илрүүлэх шинжилгээ хийлээ. Эсрэг бие илрээгүй. Энэ нь коронавирусийн халдвараар өвдөөгүй гэсэн үг юм.