Сонгдо эмнэлэгт үзүүлж байсан хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ

Сонгдо эмнэлэгт үзүүлж байсан хоёр иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл дөнгөж сая Эрүүл мэндийн яамнаас шуурхай тайлбар өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбэсэлмаа: “Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан 80 настай иргэнээс түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрсэн. Ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-ны өдөр өвөөгөө Улаан-Үүдэд байхад нь эргээд ирсэн гэсэн. Сайн дураар шинжилгээ өгөхөд мөн л хариу нь эерэг гарсан. Гэхдээ дэлхийн стандартад түргэвчилсэн оношлуурын хариуг баталгаатай гэж үздэггүй. Иймээс PCR машинаар хийсэн шинжилгээний хариу маргааш гарсны дараа баталгаатай эсэх нь албан ёсоор тодорхой болно" гэсэн юм. 

Халдвар илэрсэн хоёр иргэний ач хүүг ХӨСҮТ-д, өвөөг нь Сонгдо эмнэлэгт тусгаарлажээ.