ЭМЯ: Монгол Улсад халдварын 10 тохиолдол бүртгэгдээд байна

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр ХӨСҮТ-д одоогоор 193 хүн хяналт, ажиглалтад байна. 2020.03.16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнээс 4 тохиолдолд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад халдварын тохиолдол 10 болж бүртгэгдлээ. Шинээр нэмэгдсэн 4 тохиолдын 2 нь эмэгтэй, 2 нь эрэгтэй байна.Батлагдсан тохитолдлын хавтал болох 56 хүнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. 

2020.03.19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан 1 тохиолдлын шинжилгээний хариунд халдвар илрээгүй. Мөн ХӨСҮТ-д 2020.03.20-нд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, танадалт судалгаа хийгдэж байна. Энэ бол тусгай үүргийн онгоцоор ирсэнээс тусдаа асуудал" гэлээ.