НЭМҮТ: Нэг удаагийн амны хаалтыг НЭГ удаа л хэрэглэнэ

ЯМАР ҮЕД АМНЫ ХААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ВЭ?
1.Та өөрөө эрүүл боловч шинэ коронавирусийн халдварт өртсөн хүнийг асарч байгаа үедээ
2.Та өөрөө ханиаж, найтааж байгаа үедээ
3.Амны хаалтыг хэрэглэхдээ гарыг ойр ойрхон спиртэн суурьтай ариутгагчаар эсвэл халуун бүлээн усаар савандаж угаах үйлдэлтэй хавсруулж чадсан үед л жинхэнэ хамгаалалт болно.
4. Амны хаалтыг хэрэглэж байгаа бол хэрхэн зөв зүүх, зөв хэрэглэх, зөв тайлж хаях талаар мэдэх ёстой.

АМНЫ ХААЛТЫГ ХЭРХЭН ЗӨВ ЗҮҮЖ, ХЭРЭГЛЭЖ, АВЧ ХЭВШИХ вэ?
1. Амны хаалтыг зүүхийн өмнө гараа спиртэн суурьтай ариутгагчаар эсвэл халуун бүлээн усаар савандаж угаана.
2. Амны хаалтыг зүүхдээ ам, хамраа бүрэн хааж, зай завсар байгаа эсэхийг шалгана. Амны хаалтыг хэрэглэж байхдаа түүнд гар хүрсэн бол гараа заавал угаах буюу спиртэн суурьтай ариутгагчаар ариутгана.
3. Амны хаалт бохирдсон үед даруй сольж шинийг зүүх хэрэгтэй. Нэг удаагийн амны хаалтыг НЭГ удаа л хэрэглэнэ.
4. Хэрэглэсэн амны хаалтыг тайлахдаа: бохирдсон хэсэгт гараа хүргэхгүйгээр уяанаас нь барьж мултлаад шууд хогийн саванд хаяна. Гараа спиртэн суурьтай ариутгагчаар эсвэл халуун бүлээн усаар савандаж угаана.