Уханьд байгаа оюутнуудаа авчрах онгоц хөөрөхөөр боллоо

БНХАУ-ын Ухань хотноо сурч байгаа Монголын 31 оюутнуудыг авчрах хүсэлтийг Хятадын талд тавиад байсан билээ. Гэвч цаад талаас татгалзсан хариу авч хэд хоносон. Тэгвэл оюутнуудыг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ хүлээн авсан байна.

Нийт 33 оюутан тэнд сурч байгаагаас 31 нь одоогоор эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Монголоос тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 1-нд нисэх боломжтойг дөнгөж сая Хятадын талаас мэдэгдсэн байна.