САЙН ТҮЛШ: Угаарын хий мэдрэгчийг ашиглахад таны мэдэх ёстой ЗААВАРЧИЛГААГ хүргэж байна 

Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулснаар иргэн таны аюулгүй байдал бүрэн хангагдахгүй бөгөөд та өөрийн орон сууц, гэрийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зөв галлагааны зааварчилгааг байнга дагаж мөрдсөнөөр гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учир сайтар анхаарна уу‼️
Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе.‼️‼️‼️