Хэнтий аймагт 14 настай хүүхэд өндөр халуунтайгаар эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад нас баржээ

Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр /2020.01.27/ өглөө 8:20 минутад 14 настай хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ. Уушгины хатгалгаа, ларенгит гэсэн оноштой хэвтсэн өвчтөн 16:50 минутад нас барсан байна. Эрүүл мэндийн дэд сайд дөнгөж сая мэдээлэлдээ "Цогцосноос дээж аваад ХӨСҮТ рүү авчирж байгаа" гэж мэдэгдлээ. 

Түүнчлэн талийгаачийг коронавирусын халдвар авсан байж болзошгүй хэмээн  амьдарч байсан орон сууц болон аймгийн эмнэлэгт хөл хорио тогтоогоод байгаа талаар албаныхан мэдээллээ. 

Түүнчлэн 20:00 цагт Хонгконг Улаанбаатар чиглэлийн онгоцонд 148 зорчигч ирсэн. Дээрх зорчигчдоос Тайваньд сурдаг хоёр оюутан өндөр халуурч ирсэн учираас дөнгөж сая ХӨСҮТ-д тусгаарлажээ.
Үлдсэн 146 хүнд халуурсан шинж тэмдэг илрээгүй учир гэр рүү нь явуулсан байна.