Хонгконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж байгаа өндөр халуунтай иргэнийг ХӨСҮТ-ийн тандалтын багийнхан тусгаарлана гэв

Хонгконг Улаанбаатар чиглэлийн онгоцоор яг одоо өндөр халуурсан нэг монгол иргэн ирж байгаа аж. Яг одоо Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа бөгөөд онгоц 20:00 цагт Улаанбаатарт газардах юм байна. Улмаар ХӨСҮТ-ийн тандалтын багийнхан тухайн иргэнийн тусгаарлах арга хэмжээг авна хэмээн салбарын яамнаас мэдээллээ.

Ташрамд мэдээлэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  өнөөдөр 10.00  цагт гаргасан мэдээллээр коронавирусийн халдвараар  нийт 2796 хүн өвдөж, 80 хүн нас баржээ. БНХАУ-д 2761 тохиолдол, бусад улсад 35 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, 49 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Мөн Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд  дөрвөн  сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. 

Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.
1. Гараа тогтмол савандаж угаах
2. Амны хаалт заавал зүүх
3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх