ЭМЯ: БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн мэдээгээр 1296 хүн өвчилж, 41 хүн нас баржээ

2020.01.25-ны өдрийн 14:00 цагийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр дэлхий дахинд шинэ Коронавирусийн халдвараар 848 хүн өвчилж, 25 хүн нас барж, 177 хүний биеийн байдал хүнд байна гэж Эрүүл мандийн яамнаас мэдээллээ. Түүнчлэн БНХАУ-аас өөр бусад оронд бүртгэгдсэн 18 тохиолдол нь бүгд Үхань хотод аялсан өгүүлэмжтэй байгаа бөгөөд 16 эрүүл мэндийн ажилтан халдвар авчээ. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн мэдээгээр 1296 хүн өвчилж, 41 хүн нас барсан, АНУ-д 2 дахь тохиолдол, Франц улсад 3 тохиолдол, Вьетнам улсад 2 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж  чадна. 
1.  Гараа тогтмол савандаж угаах 
2.  Амны хаалт заавал зүүх 
3.  Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх 

Монгол улсын Эрүүл мэндийн яам