Коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор сургууль цэцэрлэгийг хаах санал гаргалаа

БНХАУ-д коронавирусийн халдвар дэгдэж онц байдал зарлаад байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргажээ. Уг асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх аж. 

Зраим эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 15.30 цагт хуралдана. Хуралдааны дараа үргэлжлүүлэн Улсын Онцгой комисс хуралдаж, коронавирусын талаар хэлэлцэж магадгүй гэж байна. Улсын Онцгой комиссыг Шадар сайд Ө.Энхтүвшин удирддаг юм.