НЭМҮТ: Цусны даралтаа бууруулахын тулд дараах зөвлөгөөг дагаарай

Сүүлийн үед цусны даралт ихсэх өвчин газар аваад байгаа. Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн төвөөс цэсны даралтаа бууруулах дараах зөвлөгөөг өгч  байна. Үүнд: 

  • Хөдөлгөөний идэвхтэй байх
  • Стрессээ зохицуулах
  • Тамхинаас гарах
  • Архины хэрэглээг бууруулах
  • Эрүүл хооллох: Үүнд
  • Олон төрлийн хоол хүнс хэрэглэх
  • Эрүүл нүүрс усыг тохиромжтой хэмжээгээр идэх
  • Муу тос, транс тосны хэрэглээг бууруулах
  • Давсны хэрэглээг багасгах
  • Хоногийн давсны хэрэглээгээ 5 г -аар багасгахад: Зүрх судасны өвчний шалтгаант нас баралт 17 хувиар, тархины харвалтын шалтгаант нас баралт 23 хувиар буурдаг байна