НЭМҮТ: Бяцхан охиныг өвчлүүлсэн халдварын үүсгэгч нь юу байв?

Нянгийн тэсвэржилт, түүнээс үүдэн ирээдүйд тулгарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийг зохион байгуулдаг болсон.

Энэ жилийн дэлхийн 7 хоногийг энэ сарын 18-24-ны өдрүүдэд “Антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарч байна” уриан дор зохион байгуулж байгаа. НЭМҮТ-ийн мэдээлснээр Монгол Улсын хувьд нийт эмийнхээ 70 орчим хувийг импортоор авдаг бөгөөд эмчилгээнд хэрэглэж буй эмийн 30 орчим хувийг нянгийн эсрэг үйлдэлтэй эм, антибиотик  эзэлдэг аж. Хэдийгээр антибиотикийг жороор олгох журамтай ч тэр бүр хэрэгждэггүй. Тиймдээ ч өдгөө эмийн сангуудаас хүн дурын антибиотикаа авч хэрэглэдэг. Амбульториор ирж байгаа өвчитнүүдийн 40 гаруй хувь нь антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй ирдгийг ч энэ үеэр эмч нар хэлж байна. Товчхондоо, хүмүүс анх эмнэлэгт хандахдаа л олон эмэнд тэсвэртэй нянтай болчихсон ирдэг аж. Ийм тохиолдолд тэр хүнд эмчилгээ хийх антибиотик байхгүй болчихдог тул иргэдийн антибиотикийн хэрэглээний талаар мэдлэг, мэдээллээ зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага бийг салбарынхан онцолж байгаа юм.