НЭМҮТ: Халдварт бус өвчин гэж амьдралын хэв маяг, зан үйлийн буруу дадал хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгийг хэлнэ

Дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ бөгөөд эдгээр нь илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тос, саахар (глюкоз)-ын хэмжээ нэмэгдэх зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэж байгааг ДЭМБ тогтоогоод байна. Тиймээс мэргэжлийн байгууллагаас энэхүү зөвлөмжийг хүргэж буй юм.