НЭМҮТ: Хальтиргаа гулганаас болгоомжил

Өчигдөр орсон цасны улмаас нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай цасанд дарагдаж, халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдээд буй.

Түүнчлэн ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байгаа юм. Тэгвэл ЭМЯ болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс иргэддээ зориулж дараах зөвлөмжийг гаргажээ.

Дашрамд мэдээлэхэд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгааг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, халтиргаа гулгаа үүсэхээс урьчилан сэргийлж, давс, бодис цацах, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэсэн журам байдаг юм.