НЭМГ: Хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах хамтын ажиллагаа сургалт болов

ДЭМБ-ын НДББ-ийн төвийн Хоол тэжээлийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Др. Juliawati Untoro Монгол Улсад хүрэлцэн ирж, 2019 оны аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд ажиллаж байна.

Зөвлөх Juliawati Untoro-гийн ажлын хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ, НЭМҮТ хамтран Төв аймгийн ЭМГ дээр зохион байгуулсан "Эрүүл мэндийн байгууллагын эмч, тогооч нарын эрүүл зохистой хооллолтын мэдлэгийг дээшлүүлэх" сургалтын үйл явцтай танилцсан байна. Түүнчлэн тус аймгийн Алтанбулаг сумын ЭМТ дээр зочилж, орон нутгийн хүн амын зөв зохистой хооллолт, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний нөөц, чадавхийн байдал, хоол тэжээлийн мэдээлэл сурталчилгаа хэрхэн хийгдэж байгаа талаар ярилцаж, ажиглалт судалгаа хийв. Дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хооллолтын байдал, Үдийн цай хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг ДЭМБ-ын Зөвлөх мөн газар дээр үзэж танилцэжээ. 

Түүнчлэн өнөөдөр "Хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах хамтын ажиллагаа, оролцоо, дэмжлэг" сэдэвт салбар дундын уулзалт Novotel зочид буудлын JADE танхимд боллоо. Уулзалтад ЭМЯ, ХХААХҮЯ, НЭМҮТ, МХЕГ, ДЭМБ, НҮБХС, АШУҮИС, ГЕГ, Талх ХХК, Мах маркет ХК, СХД-ийн 112-р цэцэрлэг, Монголын хүнсчдийн холбоо, ХЭАХНХ зэрэг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон байна. Уулзалтаар хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулахад салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, цаашид нягт хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.