НЭМҮТ:  “Дэлхийн алхалтын өдөр”-ийг энэ сарын 19-нд зохион байгуулна

ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ хамтран Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 58 жилийн ойг угтан “Дэлхийн алхалтын өдөр”-т зориулсан арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, “Эрүүл мэндийнхээ төлөө–Алхангаа ярилцъя” уриан дор 10-р сарын 19-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд доорх арга хэмжээг 9:00-11:00 цагт зохион байгуулахаар болсон байна. Энэхүү арга хэмжээнд иргэд, алхалтын клубууд, оюутнуудын төлөөлөл өргөнөөр оролцох аж.