НЭМҮТ:  Угаарын хийн хордлогын үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар зөвлөж байна

Эрүүл мэндийн байгууллагууд угаарын хийн хордлогод орсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хурдан шуурхай үзүүлж байна. 28 хүнд хордлогын тусламж үйлчилгээ үзүүлсэн.15 хүн хэвтэн эмчлүүлсэнээс одоогийн байдлаар 8 хүн нь биеийн байдал сайжирч эмнэлгээс гарлаа. ЭМЯ-ны харьяа Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв 24 цагийн бэлэн байдалд ажиллаж, тандалт судалгааг үргэлжүүлэн хийж байна. Мөн иргэддээ мэдээлэл өгөх үүднээс Угаарын хийн хордлогын үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаарх зөвлөгөөг хүргэж байна.