НЭМҮТ-ийн хамт олон ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан 90 шахам жилийн түүхийг бичилцэж, хүн ардын эрүүл мэндийн төлөөх үйлсэд хүч оюунаа зориулан зүтгэж явсан үе үеийн ахмадуудын төлөөллийг НЭМҮТ-ийн хамт олон төрөлх байгууллага дээр нь хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагааг НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа нээж үг хэлсэн юм. Түүнчлэн тус төвийн хамт олон ахмадууддаа зориулан тэдний ажиллаж хөдөлмөрлөж байсан үеийн фото зургаар үзэсгэлэн гаргасан юм. Энэ үеэр ахмадууд баярлаж буйгаа илэрхийлж, мөр зэрэгцэн ажиллаж байсан мэргэжил нэгт нөхөдтэйгөө уулзаж дурсамжаа сэргээхийн зэрэгцээ залуу хойч үедээ үнэтэй сургамж захиасаа хэлж, өөрсдийн ном бүтээлээс дурсгасан юм.