НЭМҮТ: “Нийгмийн эрүүл мэнд ” сэдэвт сургалт эхэллээ

“Нийгмийн эрүүл мэнд” сэдэвт сургалт өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургалтын танхимд нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр НЭМҮТ-ийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа сургалтын арга хэмжээг нээж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сургалтын зорилго нь нийгмийн эрүүл мэндийн цогц мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд чиглэж байгаа бөгөөд сургалтад Булган, Дорнод, Дорноговь, Дундговь, Төв, Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтий, Ховд, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв болон Налайх, Баянгол, Хан-Уул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллагын сувилагч, их эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд хамрагдаж байгаа юм. Түүнчлэн сургалтын үеэр НЭМҮТ-ийн удирдлагуудын зүгээс сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, сум дундын эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж байсан юм.