НЭМҮТ: Агаарын бохирдлоос үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд түүхий нүүрснээс татгалзах ёстой

Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн асуудал болоод буй. Учир нь уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн хүн ам, экосистем, хүнс хоол тэжээл зэрэгт нөлөөлсөн төдийгүй сүүлийн 100 жилд л гэхэд дэлхийн дундаж температур 0.80С-аар, далайн түвшин 17-20 см-ээр нэмэгдсэн ба манай улсын хувьд сүүлийн 70 жилд агаарын температур 2.10С буюу дэлхийн дунджаас даруй 2 дахин их байгаа аж. 

Түүнчлэн агаар орчны бохирдол нэмэгдэхэд манай улсын тэр дундаа нийслэлчүүдийн нүүрсний хэрэглээ их хувь нэмэр оруулж байгаа бөгөөд иймээс дэлхийн нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд сэргээгдэх эрчим хүч, цэвэр нүүрсний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Тэгвэл Дэлхийн орчны өдөрт зориулсан хэвлэлийн хурал энэ сарын 26-нд Нийгмийн Эрүүл Мэндийн Үүдэссний Төв /НЭМҮТ/-д боллоо. Учр нь уур амьсгалын өөрчлөлтөд агаарын бохирдлын нөлөөлөл, түүнээс хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-тай хамтран зохион байгуулсан юм. Дээр дурьдсанчлан уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн хэт ялгарал. Иймээс дэлхий нийтээрээ дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих шаардлагатай бөгөөд үүний тулд байгаль орчныг хамгаалах, ялангуяа агаарын бохирдлыг бууруулах зорилттой уялдуулан хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар цахилгаан эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, түлшний боловсруулалтыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах шаардлагатай байгаа аж.
Манай орон нь нүүрсний нөөц арвин, хямд бөгөөд олдоцтой учраас нүүрсийг эрчим хүчний гол эх үүсвэрээ болгодог нь “хүлэмжийн хий ялгаруулагч” болоод байна. Гэвч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд тодорхой хэмжээний сөрөг талтай хувь нэмэр оруулж байна гэдэг үүднээс сэргээгдэх эрчим хүч, цэвэр нүүрсний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Агаарын бохирдлоос үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаварыг таниулах, уур амьсгалын өөрчлөлт, орчны эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан түүхий нүүрснээс хүрээлэн буй орчинд хаягдах хаягдал, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх шаардлагатай байгаа тухай албаныхан хэлж байгаа юм.