НЭМҮТ-ийнхөн тамхинаас гарах зөвлөгөө сургалтыг орон даяар зохион байгуулж байна

Дэлхий дээр жилд 8 сая хүн тамхины улмаас амь насаа алдаж байна. 1 сая хүн дам тамхидалтын улмаас амь насаа алдаж, Дам тамхидалтаар амь насаа алдаж байгаа хүмүүсийн ихэнхи нь хүүхэд, эмэгтэйчүүд байна. Уушгины хорт хавдраар өвчилж байгаа 3 хүний 2 нь тамхинаас шалтгаалсаар...

Иймд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр НЭМҮТ-өөс орон даяар Тамхинаас гарах зөвлөгөө сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг анхан шатны сум, өрхийн эмч, сайн дурынханд хүргэх юм.