НЭМҮТ болон ЭМДЕГ-ынхан

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар хамтран 2019 оны 8-р сарын 26-27-ны өдрүүдэд “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг эрчимжүүлэх уулзалт, сургалт”-ыг Даланзадгад хотноо зохион байгууллаа.

Энэ өдрүүдэд Өмнөговь аймагт ажилласан НЭМҮТ болон ЭМДЕГ-ын хамтарсан баг тус аймагт хийгдэж буй хүн амын нас, хүйс, эрсдэлд суурилсан эрт илрүүлэг хийх ажлын явцтай танилцаж, аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Сумын болон Сум дундын эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд энэ тусламж үйлчилгээг үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг газар дээр нь судалж, эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин эмч ажилтнуудад нь сургалт явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан байна. 
Өмнөговь аймгийн Засаг дарга, нутгийн удирдлагын зүгээс нийт иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулахын төлөө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг эрчимжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах, дэмжлэг үзүүлэх, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийлж байлаа.