НЭМҮТ: Сахар их хэрэглэх нь зөнөгрөх болон хавдар өвчнийг үүсгэдэг

Сүүлийн үед хүүхэд залуус гаазтай ундаа, элдэв төрлийн чихэр хэрэглэх нь ихэссэн. Тэгвэл Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтнууд та бидний өдөр тутамдаа хэрэглэж буй чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнд ямар хор хөнөөлтэй талаар дараах инфографикыг гаргажээ. Товчхондоо сахар их хэрэглэх нь шүдийг гэмтээж таргалуулахаас гадна зөнөгрөх, хавдар болон чихрийн шижин өвчний суурь болдгийг анхааруулж байна.