Сайн мэдээ: Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж суулгах мэс засалыг амжилттай хийжээ

Улсын гуравдугаар эмнэлгийн Зүрхний хэм судлал, Зүрхний дутагдлын баг, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Ангиографийн оношилгоо эмчилгээний хамтарсан баг Зүрхний хүнд дутагдалтай 18 настай залууд зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж суулгах мэс засалыг амжилттай хийлээ.

Ингэснээр УГТЭ-ийн зүрхний дутагдлын баг, зүрхний хэм судлалын багийн эмч нар Олон улсын эмнэл зүйд нэвтэрсэн шинэ туршлага, эмчилгээний арга аргачлалыг эх орондоо хэрэгжүүлэх хүрээнд Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмжийг хүний биед суулгах, хянах эмчилгээг бүрэн эзэмшиж өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлж чадсан цөөн орны нэг боллоо. 

Салбарынхнб мэдээлснээр энэхүү эмчилгээ нь хүнд болон дунд шатны зүрхний дутагдал өвчнөөр эмчлүүлж буй нийт эмчлүүлэгч нарт хэрэглэгдэх боломжтой ба биед суулгасан цахилгаан төхөөрөмжийн тусламжтайгаар зүрхний агшилтын үед цахилгаан сэрэлийн цочролийг үзүүлсэнээр зүрхний дараа дараагийн агшилтыг дэмжиж өгдөг аж.

Дашрамд  мэдээлэхэд, Cardiac contractility modulation буюу Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж нь Германы нэгдсэн улсаас үүсэлтэй Impulse Dynamics компаний зохион бүтээсэн төхөөрөмж аж. Энэхүү эмчилгээ нь хүнд болон дунд шатны зүрхний дутагдал өвчнөөр эмчлүүлж буй нийт эмчлүүлэгч нарт хэрэглэгдэх боломжтой ба биед суулгасан цахилгаан төхөөрөмжийн тусламжтайгаар зүрхний агшилтын үед цахилгаан сэрэлийн цочролийг үзүүлсэнээр зүрхний дараа дараагийн агшилтыг дэмжиж өгдөг байна.
 
Анхан шатны судалгаанууд туйлын рефрактер үеийн цахилгаан цочруул нь кальцийн ионы урсгалд эерэгээр нөлөөлж улмаар дараа дараагийн агшилтыг дэмждэг болохыг тодорхойлсон бол сүүлийн үед хийгдэж буй судалгаанууд зүрхний эсийн генийн түвшинд түр өөрчлөлтийг оруулдаг ба энэ нь зүрхний агшилтад эергээр нөлөөлдөг байж болохыг илрүүлж эхлээд байгаа юм.