СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭЛЭГНИЙ B, C ВИРУС ИЛРҮҮЛЭХ ХУРДАВЧИЛСАН ОНОШЛОГООГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ

Элэг бүтэн Монгол Үндсэний хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатарын талбайд энэ сарын 26-нд 11:00-16:00 цагийн хооронд элэгний B, C вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ, элэгний эхо фибраскон үзлэг, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг үнэ төлбөргүй хийхээр болжээ. Иймээс та бүхэн хайртай, дотны хүмүүстэйгээ Сүхбаатарын талбайг зорьж дээрх шинжилгээнүүдийг үнэ төлбөргүй хийлгээрэй.