Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 2018 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар тогтоолоор батлуулсан билээ. Улмаар энэ хөтөлбөр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс албан ёсоор улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх юм. Эхний ээлжинд буюу энэ онд 02-06 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулахаар зорьсон  юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрт 43165 хүүхэд хамрагдаад байгаа ажээ.