А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож эхэлжээ

Зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдэд А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр үнэ төлбөргүй олгож эхэлсэн байна.

"А аминдэмийг тарааж эхэлсэн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа хорооныхоо иргэдэд болон цэцэрлэгүүдэд өгч байгаа" тухай Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

А аминдэмийг  жилд хоёр удаа тавдугаар сар болон арваннэгдүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. 

6 -11 сартай хүүхэд 100,000 олон улсын  нэгж А аминдэмийг

12-59 сартай хүүхэд 200,000 олон улсын нэгж А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.

6 хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авдаг байна.