Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардлаа

Сүүлийнүед эрүүл мэндйн салбарыг тойрсон таагүй мэдээлэл цөөнгүй гараад байгаа. Тухайлбал, орон нутгаас ирсэн иргэн Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарт үзүүлсэн ч харьяаллын бус хэмээн өөр эмнэлэг рүү шижлүүлснээс үүдэн замдаа нас барсан. Эх нялхасын эмнэлгийн цонхоор залуухан ээж үсэрч амиа алдсан хамгийн сүүлд гэхэд Ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулийн сурагчид сүрьеэ өвчнөөр өвдсөн нь тогтоогоод байгаа.

Тэгвэл “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-аас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд огцруулах шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “Засгийн болон Эрүүл мэндийн яам нь Монгол Улсын иргэний амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангах үндсэн чиг үүрэгтэй. Гэвч нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь тэргүүлэх байтугай иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж өдрөөс өдөрт доройтож байгаа нь иргэдийн өмнө ил байна. Хамгийн ойрын жишээг хэлэхэд ХУД-ийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэ өвчний халдвар авсан нь тогтоогдлоо. Гэтэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эдгээр өвчилсөн хүүхдүүдэд сүрьеэгийн эмчилгээ хийх шаардлага байна уу. Хэрвээ эмчилгээ хийвэл элэг нь өвчилнө” гэж хэлсэн нь сайд хүний амнаас гарамгүй алдаатай үйлдэл байлаа.  Эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа энэ алдаа дутагдал нь мэргэжлийн бус хүн удирдаж буйтай шууд холбоотой. Иймд албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа Д.Сарангэрэл сайдыг онцрохыг шаардаж байна” гэжээ.