Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн сурагчдаас гадна 97 сургуулийн 70 сурагч сүрьегээр өвчилжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль сүрьеэгийн голомт болж 1700 гаруй сурагчаас 500 гаруй нь халдвар авч, 38 хүүхэд нэг багш сүрьеэгийн өвчний вирус тээгч болсон гэсэн мэдээлэл олон хүнийг бухимдуулж буй. Энэ тухай Эрүүл мэндийн болон БСШУС-ын сайдаас гадна эмч нар баталж байгаа бол өвчтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд,

"Сүрьеэтэй байсан багш бүрэн эдгэсэн гэсэн бичгийг ХӨСҮТ-өөс авч ажилдаа орсон байна. 2016 оноос л хойш тэр багш ажлаа хийж сурагчдад халдвар тараалаа. Өөрөөр хэлбэл сургуулийн захиргаа сурагчдаа бодолгүйгээр сүрьеэ өвчний халдвар авсан асуудлыг нуун дарагдуулж, дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ. Одоо 1710 хүүхэдтэй сургуулийн 529 нь сүрьеэгийн халдвар тээгч, 38 хүүхэд, нэг багш өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогдлоо. Халдвар авсан хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх байдлаар эм уулгах гэлээ. Тухайн эм нь элгийг гэмтээдэг сөрөг нөлөөтэй. Одоо хүүхдүүдээ шилжүүлэхээр өөр сургууль авахгүй байх. Тэгэхээр халдвар тээж байгаа бол эмийг нь уулгахаас өөр аргагүйд хүрч байна. Сургуулийн захиргаа үнэхээр хайнга байна” хэмээн бухимдаж буй юм.

 Тэгвэл ганц Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль ч Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 90 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь “мантуу сорил”-оор тогтоогджээ. Тодруулбал, хоёрдугаар ангийн гурав, зургадугаар ангийн хоёр бүлгийн 90 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь тодорхой болжээ. Тус сургуулийн эмч Л.Золжаргалын ярьснаар “Тавдугаар сарын 8-ны өдөр 12 ангийн хүүхдэд сорил тавьсан. Сорилд 436 хүүхэд хамрагдахаас 389 сурагч хамрагдаад 70 сурагчийн сорилын хариу өөрчлөлттэй гарсан. Гэхдээ энэ нь хүүхдүүд сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг биш. Халдвар авсан гэсэн үг. Тиймээс энэ 70 хүүхдийнхээ цээжний зургийг авахуулсан. Өнгөрөгч арванхоёрдугаар сард манай хоёр сурагч булчирхайн сүрьеэгээр өвдсөн юм билээ. Гэхдээ одоо энэ хоёр хүүхдийн эмчилгээ хийгдээд дуусах шатандаа явж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн байна.