“KFC” сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлээд хордсон гэх иргэдийн бие хүндэвтэр байна

Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орж, зарим хүний бие хүндэвтэр байгаа. Тодруулбал, сүүлийн хоёр хоногт тус газраар үйлчлүүлсэн, хоол захиалж идсэн гэх 9-40 насны 16 иргэн халуурах, бөөлжих, суулгах, зовиуртайгаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан байна. Тэдгээр иргэдийн 11 нь биеийн байдал тааруу, өндөр хэмээр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа суулгах зэргээр хүндэвтэр байгаа тул хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
 Түүнчлэн “KFC” Зайсан дахь салбараас 52 дээж НМХГ-т ирүүлсэн бөгөөд одоогийн байдлаар бүрэн шинжилж дуусаагүй байгаа аж. Эхний шинжилсэн дээжнээс нь халуунд тэсвэртэй бактери, хадгалалтын хугацаа уртасгадаг, бохирдуулагч бодис буюу нитрит илэрсэн бөгөөд тус салбарыг түр хугацаагаар үйл ажиллагааг хаажээ.