Сэрэмжлүүлэг: Гахайн мах, өөх агуулсан бүтээгдэхүүнийг гүйцэд болгож хэрэглэхийг анхаарууллаа

Гахайн мялзан өвчин нь хүнд халдахгүй боловч гахайн мах, өөх агуулсан түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар анхаарч, бүрэн гүйцэд болгож хэрэглэх зөвлөмжийг НЭМГ-аас өгч байна.

Мөн НЭМГ-аас нийслэлийн хэмжээнд гахайн мах импортолдог 10 ААН, нийлүүлдэг  74 цэгээс 100 гаруй дээж авахад 50 хувьд нь гахайн мялзан өвчин болох мялзангийн ДНК илэрчээ. Тэр дундаа болсон махнаас ч өвчний ДНК илэрсэн  талаар НМХГ-аас мэдээллээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн агуулахуудыг лацдаж, хүнсний аж ахуй эрхлэгчдэд гахайн мах хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. 

Монгол Улсад нийт 31 мянган гахай тоологдсоны 17 мянга нь нийслэлд тоологджээ. Гахайн мялзан нь хүнээс гахайнд халдварладаг тул нийслэл дэх гахайг нүүлгэхгүй байх, халдваргүйжүүлэх ажлыг хийж байгаа аж. 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР