ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЧИРБАТ ДЭМБ-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗЛАА

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээж авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан 2024-2028 онд хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд стратеги төлөвлөгөөний зорилтын дагуу хийж буй ажлын явцын талаар мэдээлэл солилцож, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон.  
Түүнчлэн нийт нутгаар хаваржилт хүндэрч, 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудын байдалд байгаа тул хаваржилт хүндэрсэн сумдын Эрүүл мэндийн төвд шаардлагатай яаралтай тусламжийн багц, малчин өрхөд эмийн багц олгоход хамтран ажиллах зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.