"Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай" хууль батлагдсантай холбогдуулан орон нутагт ажиллаж буй нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Удирдах зөвлөлийн гишүүд, хамт олны төлөөлөл Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй өнөөдөр (2024.02.23) уулзалт хийв. Хүрэлцэн ирсэн хүмүүст НЭМҮТ-ийн үйл ажиллагааны талбарын танилцуулга хийгдэж, цаашид мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
![](https://cdn.greensoft.mn/uploads/site/99/post/new_b54bb7b7f38dbb38638f4ebb33baf2e8bb1be7ef.jpg)