НЭМҮТ-ӨӨС ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн алба, Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын алба хамтран “Энэ жилдээ эрүүл жиндээ 2” аяны хүрээнд иргэдийн эрүүл мэндийг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн цахим сургалтыг энэ сарын 22-нд зохион байгууллаа.

Илүүдэл жин, таргалалтыг бууруулж, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх зорилготой тус сургалтад 21 аймгийн ЭМГ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон өрх, сумын ЭМТ-ийн эмч, нийгмийн ажилтан зэрэг 100 гаруй хүн оролцов.