УГТЭ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Эрүүл мэндийн яам, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Эрүүл мэндийн салбарт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудал” сэдвээр энэ сарын 1-ны өдөр сургалт зохион байгууллаа.  
Сургалтыг ЭМЯ-ны ТЗУГ-ын  Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Э.Цэрэнчунт  болон Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Түмэндэмбэрэл нар удирдсан бөгөөд тус эмнэлгийн тасаг, төв, албадын дарга, эрхлэгч, эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн зэрэг 95 хүн хамрагдсан.
Энэ удаагийн сургалтаар эрүүл мэндийн салбарт гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.