Томуугийн халдвар нь агаар дуслын замаар халдварладаг тул та хөнгөн хэлбэрээр өвдсөн ч гэсэн бусдад халдварыг тараах өндөр эрсдэлтэй байдаг.
Томуугийн халдварын эрсдэлд бага насны хүүхэд тань, жирэмсэн, хөхүүл эхнэр, өндөр настай ээж, аав, дархлаа нь суларсан, архаг суурь өвчтэй эмээ өвөө тань хамгийн түрүүнд өртөнө. Иймд вакцин хийлгэж томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлээрэй.