Ш.ЭНХТӨР: Гормоныг гэрийн эмчилгээнд хэрэглэвэл бага насны хүүхдийн өсөлтийг алагдуулах зэрэг хоруу үйлчилгээ их

Хүүхдийн зөвлөх эмч, АУ-ны Доктор Ш.Энхтөрийн томуу, томуу төст өвчний талаар эцэг эхчүүдэд өгсөн цуврал зөвлөгөөг хүргэж байна. Тэрбээр: 

-Эмч, эмнэлгийн ажилтууд болон эцэг эхчүүдэд анхааруулж хэлэх бас нэг асуудал нь амьсгалын хүнд, цочмог халдварын үед гормоныг хэрэглэх эсэх тухай асуудал байна. Гормоныг зөвхөн эмнэлгийн нөхцөлд, эмчийн хяналтанд хэрэглэх ёстой. Харамсалтай нь, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхан, зарим эмч мэргэжилтнүүд хүчтэй гормонуудыг амьсгалын хүнд халдварын цочмог  үед гэрийн эмчилгээнд хэрэглүүлж байна гэсэн мэдээлэл ирдэг. Энэ бол маш буруу. Гормонууд бага насны хүүхдийн өсөлтийн идэвхтэй үед хүүхдийн биеийн хөгжлийг алдагдуулдагаас гадна цус тогтолцооны эрхтний тогтолцоонд ч хоруу үйлчилгээтэй гэдэг нь нотлогдосон. Тийм учраас гормоныг пур мэдэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.  

https://www.youtube.com/watch?v=bJ5KvyV6Oq0