ЭМЯ: Хүчтэй цасан шуурганд төөрч, осгож хөлдөхөөс сэргийлж, өөрийн болон бусдын амь насыг хамгаална уу

Өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 5-ны шөнө Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно.

Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарах тул малчид, тээвэрчид, холын замд гарч байгаа жолооч нар анхаарал болгоомжтой зорчино уу