Д.Сарангэрэл сайдын ашиг сонирхлын “зөрчилгүй” томилгоотой танилц №2

Энэ Засгийн газрын давхар дээлтэй сайдуудын нэг болох Д.Сарангэрэлийн эрүүл мэндийн салбарт хийсэн, анхаарал татсан томилгоонуудын талаархи мэдээллийн эхний хэсгийг хүргэсэн.

Ингэхдээ Д.Сарангэрэл нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн эхнэрийн хамаатан болох Р.Оюунхандыг яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Б.Цогтбаатар нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын сонгуулийн сурталчилгааны менежер, Төрийн  захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нь НЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа мөнгө идсэн шалтгаанаар арга хэмжээ авахуулах санал хүргүүлж байсан мөн Эмнэлгийн тусламжийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч М.Баттүвшин нь Ч.Улааны УИХ-ын гишүүний сонгуулийн сурталчилгаанд явж тухай мэдээллийг хүргэсэн. Тэгвэл энэ удаад эрхэм сайдын эрүүл мэндийн салбарт хийсэн, анхаарал татсан бусад томилгооны тухай дараагийн мэдээллийг багцлан хүргэж байна.

АТГ-аас мэдээлэл хийхдээ Д.Сарангэрэл сайд нь өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг томоохон албан тушаалд тавьсан тухай мэдээлсэн билээ. Харин сайд үүнд эгдүүцэж “Би ардын хүүхдийг ажилтай болгосон” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан хариу мэдэгдсэн. Тэгвэл түүний хүү Ууганбаярын жолооч байсан гэх Н.Өнөболд нь яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон юм байна. Хамгийн хачирхалтай нь тэрбээр хэлтсийн дарга нар албан тоот дээр гарын үсэг зурж явуулах ёсгүй атал 38,4 сая төгрөгийн эрх шилжүүлсэн албан тоотыг ХАГ-т хүргүүлсэн гэх дуулианд нэр холбогдоод буй. Хэрэв уншигчид санаж буй бол энэ тухай мэдээлэл хэд хоногийн турш олны анхаарлыг татсан юм.

Мөн тэрбээр Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Э.Галбадрахыг томилсон аж. Гэвч өнөөх нь ямар ч  шалтгаанаар юм сайдтайгаа муудалцаад улмаар хуучин буурин дээрээ буцаад очсон тухай энэ салбарынхан ярьж байна. Үүнээс гадна Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр Т.Энхзаяаг томилжээ. Гэтэл энэ нь эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн байса. Халдарт бус өвчин хариуцсан мэргэжилтнээр томилогдоод байсан аж.    

Түүнчлэн Д.Сарангэрэл сайдын хийсэн анхаарал татсан бас нэг томилгоо нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Ганхуяг гэдэг хүнийг томилсон томилгоо. Гэтэл энэ хүн нь эрхэм сайдтай нэг кабнетын хүн болох Ц.Цогзолмаагийн УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд ажилласан гэх. Мөн өөр нэг анхаарал татсан томилгоо нь Мэдээллийн технолги, цахим мэдээллийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг түр томилсон явдал. Гэтэл энэ албан тушаалд очсон нөхөр нь Е-баримтын программыг бичиж улмаар хамаатнуудаа шалгаруулсан хэргээр шалгагдаж байсан Т.Батбилэг юм.

Үүнээс гадна Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр “Ачтан” эмнэлгийн эмч Балдандугар. Гадаад харилцааны хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ууганбаяр, Цахим эрүүл мэндийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Баттулга, Систем нэвтрүүлэлтийн мэргэжлилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганчимэг, Мэдээллийн технологийн техник хангамж хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Энх-Амар нар нь мөн л сайдын хийсэн ашиг сонирлын зөрчилтэй томилгоонууды нэг хэсэг гэж байна.  

  

 

Үргэлжлэл бий ...