Хоржоонтой томилгоо

АТГ-аас саяхан Эрүүл мэндийн сайд хууль зөрчиж, илтэд ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүсийг томилсон тухай мэдэгдэж байлаа.

Гэтэл 2018 оны есдүгээр сарын 07 ны өдөр Төрийн албаны зөвлөлийн албан сайт дээр /www.csc.gov.mn/ ХУУЛЬ БУС ТОМИЛГОО ХИЙСЭН АЖЛЫН БАЙРУУДЫГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР НӨХӨХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ гэсэн мэдээлэл оруулсан байна. АТГ, Төрийн албаны зөвлөл ЭМЯ дээр сүрхий ажиллаж байгаа юм байна гэсэн гэнэн бодол төрснийг нуух юун.

Удсан ч үгүй Төрийн албаны зөвлөлийн уг сайт дээр Удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлаж 2018 оны аравдугаар сарын 15 өдөр шалгалт авна гэсэн мэдээлэл оруулсан байна. Эрүүл мэндийн яамны гурван газар, гурван хэлтсийн дарга сонгоно. Уг албан тушаалд таарах хүмүүсийн ерөнхий ба тусгай шалгууруудыг хүснэгтэлж оруулсан байна. Ер нь тэгдэг л дээ...

Энэ талаар дэлгэрүүлж бичихээс өмнө нэг зүйлийн талаар бяцхан тодруулага хийе. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Засгийн газраас яамдын бүтэц орон тооны хязгаарыг баталсан тогтоол гардаг. Энэ тогтоол Ж.Эрдэнэбатын Засгийн газраас ч мөн гарсан бөгөөд 2016 оны долоодугаар сарын 27 өдрийн 3 дугаар тогтоолоор баталгаажуулсан байдаг юм. Харин ЭМЯ-ны тухайд өөрийн стратегийн зорилтыг тодорхойлох хүрээнд бүтэц, орон тооны хягаарыг шинээр томъёолж У.Хүрэлсүхийн Засгийн газар ажиллаж эхэлснээс төд удалгүй Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар тоот тогтоолоор /www.legalinfo.mn/ баталгаажуулсан. Уг нь энэ сайн хэрэг л дээ.  Учир нь дээрх тогтоолоор ЭМЯ бүтцийг долоон газар түүнд харьяалагдах 10 хэлтэстэй байхаар тооцоолжээ. Эндээс шинэ бүтцийн дагуу  газар, хэлтсийн дарга нарын томилгоо албан ёсных болж байгаа бололтой.  За одоо зарласан томилгоо руугаа эргэж оръё.

Сонгон шалгаруулалт зарлагдсан газрууд: Төрийн захиргаа удирдлагын газар /ТЗУГ/ , Бодлого, төлөвлөлтийн газар /БТГ/, Нийгмийн эрүүл мэндийн газар /НЭМГ/.

 Газар

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

ТЗУГ

Дээд, магистр

Хүний их эмч

ЭМ удирдлага, НЭМ-н удирдлага

Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байна.

2

БТГ

Дээд, баклавр

Хүний их эмч

ЭМ-н удирдлага

Төрийн албанд 20-иос доошгүй жил, эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх

3

НЭМГ

Дээд, Нийгмийн ЭМ-н магистр

Хүний их эмч, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан

НЭМ-н удирдлага зохион байгуулалт

Төрийн захиргааны албанд 10-аас доошгүй  жил ажилласан байх

 

  1. : Дээрх гурван газрын дарга бүгд дээд боловсролтой байх нь ойлгомжтой ба Нийгмийн эрүүл мэндийн газрын даргынх заавал НЭМГ магистр, Төрийн захиргаа удирдлагын даргынх мөн магистр зэрэгтэй байна гэжээ. Харин Бодлого, төлөвлөлтийн газар баклавр байхад болно гэсэн байна. Яамны газрын дарга нар ижил түвшний статустай харин ЭМЯ-ных боловсролын зэрэг ялгаатайгаар шалгуур хийсэн байх юм. Уг нь бүгд магистр баймаар. Доктор байвал бүр сайн.  
  2. Мэргэжил, мэргэшил:  Тухайн албан тушаалд дандаа хүний их эмч хүн байна, бүгд эрүүл мэндийн байгууллагын удирдлагаар болон НЭМ-ийн удирдлагаар мэргэшсэн байна гэж оруулжээ. Гэхдээ ялаатай байдлыг харж байгаа байх. Газрынх шиг үүрэг ондоогоос ч болсон байх.
  3.   Энэ хэсэг хамгийн адармаатай. Нэг яамны ижил статустай албан тушаалын туршлага ийм байдаг гэнэ. /хүснэгтээс харна уу/  Нэг нь эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй, нөгөө нь Төрийн албанд 20-иос доогүй, гуравдахь нь төрийн захиргааны албанд 10-аас доошгүй жил ажиллсан байна гэж зааж өгсөн байна.  Яагаад тэр бэ? Та бүхэн хариултыг нь мэдэж байгаа л даа ... гэхдээ энэ чинь зөв зүйл үү?

Ийм байдлаар төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт нэртэй нэгэнт сонгогдсон,төлбөрөө төлсөн,томилогдох нь тодорхой хүмүүсийг баталгаажуулах ажил хийх хэрэг байна уу? Сайн ярьвал та нарын наад үйлдэл чинь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн ялгаварлан гадуурхаж үл болно, 16 дугаар зүйл сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгаа үйлдэл. Ингэж томруулж, сүржигнэдэггүй юм аа гэхэд Төрийн албаны тухай одоо мөрдөгдөж байгаа болон 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөгдөх хууль дахь шударга өрсөлдөх, шударга өрсөлдүүлэх заалтуудыг илтэд зөрчиж байна.

Монгол төр хуулийг яах гэж гаргадаг,  үүнийг хэрэгжүүлэх сонирхол байдаг болов уу гэх эргэлзээ төрөөд сууж байна. Төрийн албаны шинэ хууль  ирэх оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхлэнэ /ердөө хоёр сар гаруй хугацааны дараа/. Уг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө өөрийн хүмүүсээ ямар ч байдлаар гэсэн /энэ нь хууль зөрчсөн ч хамаагүй / томилох санаархал илт явж байна.  Уг хуулийн заалтаар яамны газрын дарга дор хаяж найман жил ахлах мэргэжилтэн, хэлстийн дарга хийсэн хүн байна гэж заасан байдаг. Гэтэл энэ удаагийн газрын дарга нарын сонгон шалгаруулалтын ерөнхий  шалгуур үзүүлэлтэд ижил төстэй нэг ч зүйл байхгүйн дээр шинээр хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтаас ч огт  ороогүй байна.

Нөгөө Ванга шиг хэлье... 2020 оны сонгуулийн дараа Төрийн албаны тухай хууль хамгийн түрүүнд өөрчлөгдөх болно. Төрийн албаны зөвлөлийн өнөөдрийн сонгон шалгаруулалт зарлаж байгаа албан тушаал дээр дахин сонгон шалгаруулалт зарлагдах болно. Бид дахин хэрүүлээ хийсээр л суух болно.

2018 оны 09 сарын 18