Олон улсад бүртгэгдээд байгаа Сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл өглөө.
"Эрүүл мэндийн салбарын нэн тэргүүнд танадалтын чиглэлээр, мөн бэлэн байдлыг хангах, эрсдлийн харилцаа холбоог идэвхижүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эхний ээлжинд танадалтын чиглэлээр хилийн нэвтрэх цэгийн хяналтыг сайжруулах, орон нутгийн болон нийслэлийн эрүүл мэндийн газруудад мэдээлэл хүргэх, эмч эмнэлгийн ажилчдаа сургах, хариу арга хэмжээг идэвхижүүлэх чиглэлээр ажиллана.
Сармагчны цэцэг өвчин халдварласан тохиолдолд тууралт гарах, халуурах, толгой, нуруу, булчин өвдөх эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг байгаа. Тууралт болон халууралт хам шинж гардаг эдгээр өвчнийг ялган эмчлэх чиглэлээр илүү идэвхижүүлэхээр ажиллаж байна.
Хэрэв энэ өвчин туссан нь батлагдвал багадаа 14 хоног тусгаарлах шаардлагатай. Тууралтыг бүрэн эдгээтэл тусгаарлах шаардлагатай. Тиймээс хилийн боомт болон хилийн ажилтнуудад мэдээлэл өгнө. Халдвартай хүн байвал өөрийгөө тусгаарлах шаардлагатай.
Салхин цэцэг өвчин мөн тууралт гардаг. Иймээс гадаадаас ирж байгаа иргэдээс салхин цэцгийн вакцин хийлгэсэн эсэхийг мөн асууж тодруулах, халууныг нь үзэх, эрүүл мэндийн мэдүүлэг бөглүүлэх хариу арга хэмжээ авна.
Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалтаа сайн зүүх, хүн хоорондын зай барих шаардлагатай.
Тууралтын шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмнэлэгт хандах хэрэгтэй" гэлээ.