Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргасан.
Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын ашигладаг E-Health системд хөгжүүлэлт хийж цахим лист олгох нөхцлийг бүрдүүллээ. 1 дүгээр сарын 17-ноос эхлэн 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ.
Сумдын болон зарим хороодын өрхийн эмнэлэгт (доорх жагсаалтад цэнхрээр тэмдэглэсэн) E-Health системийг шат дараатай нэвтрүүлнэ.
Дэлгэрэнгүй эндээс үзнэ үү http://- https://www.zogii.mn/post/7548425