ЭМЯ: Хоногт 138 тохиолдол батлагдсаны 11 нь зөөвөрлөгджээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 138 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 127 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын 97 нь Улаанбаатар хотод, 30 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,049 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,427 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-707
  • Хүндэвтэр-1,157
  • Хүнд-161
  • Маш хүнд-24 хүн байна.