Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 285 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 194 нь Улаанбаатар хотод, 86 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн таван тохиолдол байна.
Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1968 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2770 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4601 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн- 1045
- Хүндэвтэр- 1332
- Хүнд- 348
- Маш хүнд 45 хүн байна.