ЭМЯ: Covid-19-ийн халдварын 139 тохиолдол нэмэгдэж нэг хүн нас барлаа

ЭМЯ-ны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн батлагдсан тохиолдол 139-өөр нэмэгдэж, нэг хүн нас барлаа. Ингэснээр манай улсад бүртгэгэх Covid-19-ийн халдвараас шалтгаалсан нийт нас баралт 1944 бүртгэгджээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын 105 нь нийслэлд, 34 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 15 тохиолдол Архангай аймагт бүртгэгдсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 4449 хүний 97 нь нэн хүнд, 1651 нь хөнгөн, 2187 нь хүндэвтэр, 514 нь хүнд байдалтай байна.

Шинжилгээгээр Соvid-19-өөр өвдсөн нь батлагдсан 8321 хүн гэрийн хяналтад байгаа аж.